6.6 дугаар зүйл
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал
Энэ зүйлийн 2017.05.11-ний өдрийн хуулиар гарчигт өөрчлөлт оруулсан
Хувилбар
1. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
1.1. бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн;
1.2. энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн;
Энэ заалтад 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
1.3. нийтэд аюултай аргаар үйлдсэн;
1.4. өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн;
1.5. албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч, түүний ойр дотны хүний эсрэг үйлдсэн;
Мэргэжлийн тайлбар
Эх сурвалж: "Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ" (2024 эмхэтгэл) — Хэрэглээ
6.5-тай харьцуулахад эндхийн жагсаалт чанд хаалттай — шүүх дурдаагүй нөхцөлийг хүндрүүлэх үндэслэл болгоход хуулийн зөрчил болно. Гэхдээ практикт 1.2 дахь "давтан үйлдсэн" заалтыг нотлогдоогүй байхад хэрэглэх нь давж заалдах шатны хамгийн нийтлэг дүгнэлтийн нэг байдаг хэвээр.
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХОХИРОГЧ"
гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг;
/2017.05.18-ны ЭХХШТ хуулийн 8.1/
Холбоо хамаарал
1Холбоо хамаарал
Дотоод эшлэл, бусад хууль, шүүхийн шийдвэрийг төрөлжүүлэн холбосон (AKN typed references).
Дотоод эшлэл · энэ хууль
Дарж шилжинэ
AKN бүтэц — заалт бүрийн eId
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
Заалт хоорондын redline-ийг дээрх «Хувилбар → Харьцуулах» горимоос үзнэ үү.
2017.05.11Өөрчлөлт
Гарчиг, 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтад өөрчлөлт оруулсан.
2015.12.03Батлагдсан
Анхны найруулга.