6.11 дугаар зүйл
Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих
Хувилбар
1. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт шийтгүүлсэн хүний хорих ялыг дараах үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж эдлүүлж болно:
1.1. жирэмсэн эмэгтэйг төрөхөөс өмнө гурван сар, төрснөөс хойш хоёр жил хүртэл;
1.2. ганц бие эцэг, эхийг хүүхэд нь хоёр нас хүртэл.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл арилмагц ялтны зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд тооцож эдлээгүй үлдсэн хорих ялыг эдлүүлнэ.
3. Энэ хуулийн тусгай ангид таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн ялтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийг арилгасан бол шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялтны хувийн байдлыг харгалзан эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлж болно.
Энэ зүйлийг 2017.05.11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ"
“ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 5.5.1/
/2015.12.03/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.11Хүчингүй болсон
Энэ зүйлийг 2017.05.11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.