Ялын төрөл
Шүүхийн практик
Нэр томьёо
3“НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 5.4.1/
“ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 5.5.1/
“ЭРХ ХАСАХ ЯЛ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 5.7.1/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ хэсгийг 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.