4.6 дугаар зүйл
Тушаал, даалгавар биелүүлэх
Хувилбар
1. Цэргийн алба хаагч, хууль сахиулагч дээд шатны албан тушаалтны бичгээр, амаар өгсөн заавал биелүүлэх тушаал, даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй, мэдэлгүйгээр биелүүлж энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй. Хууль бус тушаал, даалгавар өгсөн албан тушаалтныг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2. Энэ хуульд заасан илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хийлгэхээр өгсөн илт хууль бус тушаал, шийдвэр нь цэргийн алба хаагч, хууль сахиулагч өөрөө бие даан шийдвэрлэх ёстой албаны үүрэг, эрх мэдэлд хамаарахаар байтал уг даалгаврыг зориуд биелүүлсэн бол тухайн цэргийн алба хаагч, хууль сахиулагчийг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид, тушаал, даалгавар өгсөн албан тушаалтныг бусдыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
3. Илт хууль бус тушаал, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тушаал, даалгавар өгсөн хүнийг уг гэмт хэргийг үйлдэхээр завдсанд тооцно.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХУУЛЬ САХИУЛАГЧ"
“ХУУЛЬ САХИУЛАГЧ” гэж /Эрүүгийн хуульд заасан/ цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 4.2/
/2015.12.03/
"ЦЭРГИЙН АЛБА"
“ЦЭРГИЙН АЛБА” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг; /2016.09.01-ны Цэргийн албаны тухай хуулийн 3.1.1/
/2016.09.01/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.11Өөрчлөлт
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.