3.8 дугаар зүйл
Зохион байгуулалттай гэмт бүлэг
1. Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг зохион байгуулалттай гэмт бүлэг гэнэ.
2. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан хүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан үйлдэлд нь ба зохион байгуулалттай гэмт бүлгийн бусад гишүүний үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцож ял оногдуулна.
3. Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн үйлдэлд ба өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулна.
4. Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнд тооцож өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулна.
5. Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахад уг гэмт бүлгийг байгуулсан, удирдсан, уг гэмт хэрэгт хамтран оролцсон бусад гишүүнд ял оногдуулсан эсэх нь саад болохгүй.
6. Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн, эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан бол түүнийг гэм буруугаа хүлээсэнд тооцон ял оногдуулж, хөнгөрүүлж, чөлөөлж болно.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ"
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
/2015.12.03/
"ГЭМТ ХЭРГИЙН ГҮЙЦЭТГЭГЧ"
“ГЭМТ ХЭРГИЙН ГҮЙЦЭТГЭГЧ” гэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.2.1/
/2015.12.03/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.