Гэмт хэргийн гүйцэтгэгч
Шүүхийн практик
Нэр томьёо
3“ГЭМТ ХЭРГИЙН ГҮЙЦЭТГЭГЧ” гэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.2.1/
“ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” /Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт заасан/ гэж хуульд заасны дагуу мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий хүнийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 13.8/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.