Террорист үйлдэл хийх
Шүүхийн практик
Нэр томьёо
5“ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА” гэж улс болон Засгийн газар хоорондын түвшинд байгуулагдсан олон улсын байгууллага, тэдгээртэй адилтгах зохион байгуулалтын бусад нэгдлийг; /2016.12.01-ны Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.6/
“ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДАЛ” гэж цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг; /2009.07.16-ны Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.16/
“ОБЪЕКТ БАРЬЦААЛСАН” /Эрүүгийн хуулийн 29.8 дугаар зүйлд заасан/ гэж тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, хүн амын амьдралыг хангах болон олон улсын хамгаалалтад байдаг объект барьцаалсан үйлдлийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 29.8/
“ЦӨМИЙН БОДИС” гэж цөмийн материал болон цөмийн технологид хэрэглэгдэх уран, торийн бүлийн цацраг идэвхт изотоп, газрын ховор элемент агуулсан бодисыг; /2009.07.16-ны Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.5/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
6Энэ хэсэгт 2021.12.17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ зүйлийн гарчигт 2019.10.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
Энэ хэсгийг 2019.10.10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Энэ зүйлийн тайлбарыг 2019.10.10-ны өдрийн хуулиар нэмсэн
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.