29.4 дугаар зүйл
Дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх
1. Дайны олзлогдогч, эсхүл энгийн хүн амтай харгис хэрцгий харьцсан; энгийн хүн амыг албадан гаргасан; эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх үндэсний эд хөрөнгийг тоносон; Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон дайны арга, хэрэгсэл хэрэглэсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон үй олноор устгах зэвсэг хэрэглэсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ"
“МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог; /2016.12.01-ны Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1/
/2016.12.01/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.