Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх
Шүүхийн практик
Нэр томьёо
3“МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог; /2016.12.01-ны Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1/
“ЭД ХӨРӨНГӨ” Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 84.1/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
4Энэ хэсэгт 2019.10.10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Энэ хэсэгт 2019.10.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ зүйлийг 2018.04.26-ны өдрийн хуулиар нэмсэн
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.