Терроризмыг санхүүжүүлэх
Мэргэжлийн тайлбар
- Энэ зүйлд заасан гэмт хэргийн талаар төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
3“ЭД ХӨРӨНГӨ” Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 84.1/
“ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ” /Эрүүгийн хуулийн 29.10 дугаар зүйлд заасан/ гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор баталсан үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ, түүнчлэн Засгийн газраас терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн баталсан жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 29.10/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ зүйлийг 2019.10.10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.