28.8 дугаар зүйл
Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
1. Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг санаатай устгасан, гэмтээсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг дайны байдалд шилжсэн, эсхүл онц байдал зарласан үед үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ"
“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг; /2015.07.08-ны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1/
/2015.07.08/
"ДАЙНЫ БАЙДАЛ"
“ДАЙНЫ БАЙДАЛ” гэж Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл бий болох үед төрийн эрх барих дээд байгууллагаас Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт тогтоох улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн, цэргийн онцгой дэглэмийг хэлнэ. /1998.05.15-ны Дайны байдлын тухай хуулийн 3.1/
/1998.05.15/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.