28.17 дугаар зүйл
Сайн дураараа дайсанд бууж өгөх
Хувилбар
1. Цэргийн алба хаагч дайсанд сайн дураараа бууж өгсөн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2. Энэ гэмт хэргийг дээд, эсхүл ахлах офицер үйлдсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Захирагч цэргийн анги, байгууллагыг санаатайгаар дайсанд буулгаж өгсөн, дайны талбарт, эсхүл байлдааны байдалд анги, нэгтгэлийг удирдлагагүй орхисон, эсхүл байлдааны байдал шаардаагүй байхад бэхлэлт, байлдааны техник, бусад хэрэгслийг дайсны мэдэлд орхиж явсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЦЭРГИЙН АЛБА"
“ЦЭРГИЙН АЛБА” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг; /2016.09.01-ны Цэргийн албаны тухай хуулийн 3.1.1/
/2016.09.01/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.11Өөрчлөлт
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.