28.13 дугаар зүйл
Дотоод албаны журам зөрчих
Хувилбар
1. Цэргийн анги, байгууллагын хоногийн манааны /харуулаас гадна/ үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагч дотоод албаны журам зөрчсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2. Энэ гэмт хэргийг дайны байдалд шилжсэн, эсхүл онц байдал зарласан үед үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЦЭРГИЙН АЛБА"
“ЦЭРГИЙН АЛБА” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг; /2016.09.01-ны Цэргийн албаны тухай хуулийн 3.1.1/
/2016.09.01/
"ДАЙНЫ БАЙДАЛ"
“ДАЙНЫ БАЙДАЛ” гэж Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл бий болох үед төрийн эрх барих дээд байгууллагаас Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт тогтоох улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн, цэргийн онцгой дэглэмийг хэлнэ. /1998.05.15-ны Дайны байдлын тухай хуулийн 3.1/
/1998.05.15/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.11Өөрчлөлт
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.