27.7 дугаар зүйл
Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах
Хувилбар
1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөвшөөрөлгүй арилжааны нислэг үйлдсэн, заасан маршрутыг зөрчиж ниссэн, агаарын зам, буух газрыг дур мэдэн өөрчилсөн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсгийг 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
2. Олон улсын нислэгийн журмыг дур мэдэн зөрчиж энэ гэмт хэргийг үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийн улмаас агаарын хөлөг осолдсон, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
3Холбогдох хуульчилсан нэр томьёо
"АГААРЫН ЗАМ"
“АГААРЫН ЗАМ” гэж агаарын хөлгийн нислэгийг аюулгүйгээр гүйцэтгэхэд зориулагдсан өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай; /1999.01.21-ны Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.1/
/1999.01.21/
"ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ"
“ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 2.5.4.1/
/2015.12.03/
"АГААРЫН ХӨЛӨГ"
“АГААРЫН ХӨЛӨГ” гэж агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж; /1999.01.21-ны Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.4/
/1999.01.21/
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
Заалт хоорондын redline-ийг дээрх «Хувилбар → Харьцуулах» горимоос үзнэ үү.
2020.01.10Өөрчлөлт
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
2017.05.11Шинэчлэн найруулсан
Энэ хэсгийг 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.