Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
Мэргэжлийн тайлбар
-“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
4“ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. /2015.06.19-ны Захиргааны ерөнхий хуулийн 59.1/
“ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 5.5.1/
“СОГТУУРСАН” /Эрүүгийн хуульд заасан/ гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 27.10/
“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг; /2015.07.08-ны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1/
Нэмэлт, өөрчлөлт
3Энэ зүйлийг 2023.12.07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Энэ хэсгийг 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.