24.7 дугаар зүйл
Ой, хээрийн түймэр тавих
1. Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:
3.1. хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;
3.2. их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ"
“ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 2.5.4.1/
/2015.12.03/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.