Хууль бусаар мод бэлтгэх
Мэргэжлийн тайлбар
Мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн модоо тээвэрлэх явцад эрхийн бичигт заагдсан хугацаа дууссан үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. /УДШ-ийн 2020.07.03-ны №370 тогтоол/
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
3“ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 5.5.1/
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧ” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг. /2017.12.07-ны Төрийн албаны тухай хуулийн 3.1.2/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.