Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
Мэргэжлийн тайлбар
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлага, журмыг бүхий л талаар зөрчиж эдгээр үйл ажиллагаа явуулахыг ойлгох тул уг хуульд заасан нэр томъёо, тодорхойлолт ба стандартад шүүгдэгч нарын үйлдэл нийцэхгүй талаар дүгнэлт хийж гэмт…
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
4“АШИГТ МАЛТМАЛ” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг; /2006.07.08-ны Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1/
“ГАЗРЫН ХЭВЛИЙ” Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ. /1988.11.29-ны Газрын хэвлийн тухай хуулийн 4.1/
“ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 2.5.4.1/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.