Байгаль орчныг бохирдуулах
Шүүхийн практик
Нэр томьёо
6“УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭР” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг; /2012.05.17-ны Усны тухай хуулийн 3.1.15/
“УСНЫ САН БҮХИЙ ГАЗАР” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг; /2012.05.17-ны Усны тухай хуулийн 3.1.4/
“ГАЗРЫН ХЭВЛИЙ” Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ. /1988.11.29-ны Газрын хэвлийн тухай хуулийн 4.1/
“ЭРҮҮЛ АХУЙ” гэж хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөхцөл, шаардлагыг; /2016.02.04-ны Эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.1/
“ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 2.5.4.1/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.