Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх
Мэргэжлийн тайлбар
Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох “Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч бичиг баримт үйлдэх” гэмт хэргийн зорилгыг хууль тогтоогч “нийтийн албан тушаалтан”, “албан хаагч” нь өөртөө, эсвэл бусдад давуу байдал бий болгох” гэж тодорхойлсон ба “... худал…
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
4“НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН” гэж /Эрүүгийн хуульд заасан/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.1/
“УЛСЫН БҮРТГЭЛ” гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг; /2018.06.21-ний Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.1/
“ДАВУУ БАЙДАЛ” гэж /Эрүүгийн хуульд заасан/ Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.1/
“ЭД ХӨРӨНГӨ” Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 84.1/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.