Хууль сахиулагчийг эсэргүүцэх
Шүүхийн практик
Нэр томьёо
3“ХУУЛЬ САХИУЛАГЧ” гэж /Эрүүгийн хуульд заасан/ цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 4.2/
“ЗЭВСЭГ, ТУСГАЙЛАН БЭЛТГЭСЭН ЗЭВСГИЙН ЧАНАРТАЙ ЗҮЙЛ” /Эрүүгийн хуульд заасан/ гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 11.1./
“ГАЛТ ЗЭВСЭГ” гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг; /2015.08.07-ны Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.1/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.