Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
Мэргэжлийн тайлбар
Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлд заасан “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгө” гэж төрийн болон орон нутгийн өмчит, эсхүл төрийн болон болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд буй үндсэн хөрөнгө, үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө орлогыг ойлгоно.
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
3“НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН” гэж /Эрүүгийн хуульд заасан/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.1/
“ҮЛЭМЖ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 2.5.4.2/
“ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 2.5.4.1/
Нэмэлт, өөрчлөлт
4Энэ заалтад 2022.12.16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ хэсэгт 2022.12.16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Энэ зүйлийг 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.