22.8 дугаар зүйл
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
Хувилбар
1. Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг:
1.1. зориулалтын бусаар зарцуулсан;
1.2. зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан;
Энэ заалтад 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
1.3. нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөний эргэлтийг саатуулсан;
1.4. зохиомол хомсдол бий болгох замаар бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн;
1.5. төрийн өмчийн, төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан;
1.6. улсын төсвийн, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсанаас хохирол учирсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ заалтад 2022.12.16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан Энэ заалтад 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2. Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2022.12.16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан Энэ хэсгийг 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмсэн Энэ зүйлийн тайлбарыг 2022.12.16-ны өдрийн хуулиар нэмсэн
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"БАРИЛГА БАЙГУУЛАМЖ"
“БАРИЛГА БАЙГУУЛАМЖ” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг; /2016.02.05-ны Барилгын тухай хуулийн 4.1.1/
/2016.02.05/
"ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ"
“ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 2.5.4.1/
/2015.12.03/
Нэмэлт, өөрчлөлт
6Нэмэлт, өөрчлөлтийн түүх
Заалт хоорондын redline-ийг дээрх «Хувилбар → Харьцуулах» горимоос үзнэ үү.
2022.12.16Өөрчлөлт
Энэ заалтад 2022.12.16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2022.12.16Нэмэлт
Энэ хэсэгт 2022.12.16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан
2022.12.16Нэмэлт
Энэ зүйлийн тайлбарыг 2022.12.16-ны өдрийн хуулиар нэмсэн
2017.05.11Өөрчлөлт
Энэ заалтад 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2017.05.11Нэмэлт
Энэ хэсгийг 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмсэн
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.