Хахууль өгөх
Мэргэжлийн тайлбар
-Хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно.
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
5“АЛБАН ТУШААЛЫН БАЙДАЛ” гэдэгт /Эрүүгийн хуульд заасан/ албаны эрх нөлөө хамаарна. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.1/
“ДАВУУ БАЙДАЛ” гэж /Эрүүгийн хуульд заасан/ Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.1/
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
“НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН” гэж /Эрүүгийн хуульд заасан/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.1/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
6Энэ зүйлийн гарчгийг 2022.12.16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Энэ хэсгийг 2022.12.16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Энэ хэсгийг 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмсэн
Энэ зүйлийн тайлбарт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ зүйлийн тайлбарт 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.