Нийтийн албан тушаалтан хахууль авах
Мэргэжлийн тайлбар
2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4,…
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
4“НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН” гэж /Эрүүгийн хуульд заасан/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.1/
“ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛЬ” /Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан/ гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.4/
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
“УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭД” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 21.6/
Нэмэлт, өөрчлөлт
5Энэ зүйлийг 2022.12.16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Энэ хэсгийг 2022.12.16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Энэ тайлбар 2022.12.16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Энэ хэсэг 2022.12.16-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар хасагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.