Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
Мэргэжлийн тайлбар
Мансууруулах бодис нь гэмт хэргийн эд зүйл болохын хувьд өөрийн гэсэн тун хэмжээ, жин зэргээр илэрхийлэгддэг. Өөрөөр хэлбэл, тоо-чанарын онцлог шинж байдал бүхий тодорхой төрлийн материаллаг объект байдаг. Гэмт үйлдлийн талаар хууль зүйн үнэлгээ өгөхөд мансууруулах бодисын хэмжээ чухал ач…
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
3“МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг; /2002.11.28-ны Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1/
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
6Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Энэ заалтыг 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Энэ хэсгийг 2020.01.10-ны өдрийн хуулиар нэмсэн
Энэ хэсгийн дугаарт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ заалтыг 2017.05.11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.