Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх
Шүүхийн практик
Нэр томьёо
4“ЗЭВСЭГ, ТУСГАЙЛАН БЭЛТГЭСЭН ЗЭВСГИЙН ЧАНАРТАЙ ЗҮЙЛ” /Эрүүгийн хуульд заасан/ гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 11.1./
“ГАЛТ ЗЭВСЭГ” гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг; /2015.08.07-ны Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.1/
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧ” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг. /2017.12.07-ны Төрийн албаны тухай хуулийн 3.1.2/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.