20.2 дугаар зүйл
Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах
Хувилбар
1. Терроризмын суртал ухуулга явуулсан, эсхүл түүнийг дэлгэрүүлсэн, эсхүл террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, эсхүл олон нийтийн өмнө зөвтгөсөн, эсхүл бусад этгээдийг хатгасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ТЕРРОРИЗМ"
“ТЕРРОРИЗМ” гэж хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист этгээд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдэж буй харгис хүчирхийлэл, хүчирхийлэхээр заналхийлэх, гамшгийн нөхцөлийг бүрдүүлэх ажиллагааг; /2004.04.23-ны Терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.1/
/2004.04.23/
"ТӨРИЙН АЛБАН ХААГЧ"
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧ” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг. /2017.12.07-ны Төрийн албаны тухай хуулийн 3.1.2/
/2017.12.07/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2019.10.10Шинэчлэн найруулсан
Энэ зүйлийг 2019.10.10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.