Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх
Шүүхийн практик
Нэр томьёо
4“ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД” гэж эмчилгээний идэвхт бодис агуулсан цэвэр язгуур махбодь, нийлэг болон ургамал, амьтан, эрдсийн гаралтай зүйлийг; /2010.05.27-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3.1.9/
“БИОБЭЛДМЭЛ” гэж хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалтаар амьд бие, бие махбодь, түүний эд, эсээс болон лабораторийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг; /2010.05.27-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3.1.2/
“ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 2.5.4.1/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
3Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.