Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах
Шүүхийн практик
Нэр томьёо
3“МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ТҮҮХИЙ ЭД” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг; /2002.11.28-ны Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.4/
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.