Гэмт хэрэгт бэлтгэх
Шүүхийн практик
Нэр томьёо
2“ЗЭВСЭГ, ТУСГАЙЛАН БЭЛТГЭСЭН ЗЭВСГИЙН ЧАНАРТАЙ ЗҮЙЛ” /Эрүүгийн хуульд заасан/ гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 11.1./
“ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД БЭЛТГЭХ” гэж зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 2.7.1/
Нэмэлт, өөрчлөлт
5Энэ зүйлийн дугаарт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ хэсгийг 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.