Хорлон сүйтгэх
Шүүхийн практик
Нэр томьёо
5“ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. /2001.12.27-ны Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1/
“БАРИЛГА БАЙГУУЛАМЖ” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг; /2016.02.05-ны Барилгын тухай хуулийн 4.1.1/
“ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН” гэж улсын хил хязгаараас үл хамааран богино хугацаанд тархаж хүн, малын эрүүл мэндэд хохирол учруулж үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх халдварт өвчнийг; /2001.06.07-ны Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 3.1.8/
“ЭД ХӨРӨНГӨ” Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 84.1/
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.