19.15 дугаар зүйл
Хууль бусаар иргэний харьяалал олж авах
Хувилбар
1. Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Монгол Улсын иргэний харьяалал олж авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад хууль бусаар оруулсан, орогнуулсан, Монгол Улсын нутаг дэвсгэрээр хууль бусаар дамжин өнгөрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
3Холбогдох хуульчилсан нэр томьёо
"МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР"
“МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР” гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг; /2009.07.09-ны Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гyйцэтгэх тухай хуулийн 3.1.1/
/2009.07.09/
"ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН"
“ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН” гэж аль ч улсын харьяат бус хүнийг; /2010.07.08-ны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.7/
/2010.07.08/
"ГАДААДЫН ИРГЭН"
“ГАДААДЫН ИРГЭН” гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг; /2010.07.08-ны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.1/
/2010.07.08/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.11Өөрчлөлт
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.