Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх
Мэргэжлийн тайлбар
-Үзэл бодол, улс төрийн, шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгигдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад орогнох эрх олж авахын тулд Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
2“МОНГОЛ УЛСЫН ХИЛ” Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна. /2016.12.28-ны Монгол Улсын хилийн тухай хуулийн 4.1/
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.