19.13 дугаар зүйл
Төрийн нууцыг үрэгдүүлэх
Хувилбар
1. Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2. Энэ гэмт хэргийн улмаас төрийн онц чухал нууцыг үрэгдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
Заалт хоорондын redline-ийг дээрх «Хувилбар → Харьцуулах» горимоос үзнэ үү.
2020.01.10Өөрчлөлт
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2017.05.11Өөрчлөлт
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.