19.12 дугаар зүйл
Төрийн нууцыг задруулах
Хувилбар
1. Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2. Энэ гэмт хэргийг үйлдэж төрийн онц чухал нууцыг задруулсан бол таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
Заалт хоорондын redline-ийг дээрх «Хувилбар → Харьцуулах» горимоос үзнэ үү.
2020.01.10Өөрчлөлт
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.