19.1 дугаар зүйл
Эх орноосоо урвах
1. Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ"
“ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. /2001.12.27-ны Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1/
/2001.12.27/
"ДАЙН БҮХИЙ БАЙДАЛ"
“ДАЙН БҮХИЙ БАЙДАЛ” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулж, зэвсэглэн халдсан улс,түүний холбоотонтой дайн бүхий байдал зарласан мөчөөс түүнийг цуцлах хүртэл харилцах харилцааны онцгой хэлбэрийг хэлнэ. /1998.01.08-ны Дайн бүхий байдлын тухай хуулийн 3.1/
/1998.01.08/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.