Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих
Шүүхийн практик
Нэр томьёо
3“ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ” гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн тодорхойлолтыг; /2010.06.10-ны Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.4/
“БАРААНЫ ТЭМДЭГ” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг; /2010.06.10-ны Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.1/
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ зүйлийг 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмсэн
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.