Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах
Шүүхийн практик
Нэр томьёо
3“НИЙГМИЙН ХАЛАМЖ” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг; /2012.01.19-ны Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.1/
“ТЭТГЭВЭР” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг; /1994.05.31-ны Нийгмийн даатгалын тухай хуулийн 21.1.8/
“ТЭТГЭМЖ” гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг; /1994.05.31-ны Нийгмийн даатгалын тухай хуулийн 21.1.9/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.