Дээрэмдэх
Мэргэжлийн тайлбар
Харагдах байдал нь хүйтэн болон галт зэвсэгтэй адил боловч гэмтэл учруулах боломжгүй, хэрэгтэн ч түүнийг мэдэж байсан зэрэг тохиолдол бүр нь шууд зэвсэг хэрэглээгүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгохгүй бөгөөд гэмт хэрэг нэг бүрийн онцлог, үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгтэн, хохирогчийн хувийн зан…
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
2“ЗЭВСЭГ, ТУСГАЙЛАН БЭЛТГЭСЭН ЗЭВСГИЙН ЧАНАРТАЙ ЗҮЙЛ” /Эрүүгийн хуульд заасан/ гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 11.1./
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
Нэмэлт, өөрчлөлт
3Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ заалтад 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.