16.1 дугаар зүйл
Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
Хувилбар
1. Арван найман насанд хүрсэн хүн хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж; хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2. Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг зохион байгуулалттай гэмт бүлэгт, найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХОХИРОГЧ"
“ХОХИРОГЧ” гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1/
/2017.05.18/
"ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ"
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ” гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 3.8.1/
/2015.12.03/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
Заалт хоорондын redline-ийг дээрх «Хувилбар → Харьцуулах» горимоос үзнэ үү.
2020.01.10Өөрчлөлт
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.