15.4 дугаар зүйл
Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах
Хувилбар
1. Эмнэлгийн мэргэжилтэн хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэсэн, шилжүүлэн суулгасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэсэгт 2018.01.19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН"
“ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг; /2011.05.05-ны Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5/
/2011.05.05/
"ХОХИРОГЧ"
“ХОХИРОГЧ” гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2018.01.19Нэмэлт
Энэ зүйлийн гарчигт 2018.01.19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан
2018.01.19Нэмэлт
Энэ хэсэгт 2018.01.19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.