Хувь хүний нууцад халдах
Шүүхийн практик
Нэр томьёо
3“ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 5.5.1/
“ХАРИЛЦАА ХОЛБОО” гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрлийг; /2001.10.18-ны Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.10/
“ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” /Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт заасан/ гэж хуульд заасны дагуу мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий хүнийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 13.8/
Нэмэлт, өөрчлөлт
3Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.