Хүнийг алах
Мэргэжлийн тайлбар
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. /УДШ-ийн 2020.02.17-ны №105 тогтоол/
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Нэр томьёо
4“ЭД ХӨРӨНГӨ” Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 84.1/
“ХОХИРОГЧ” гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1/
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг; /2016.12.22-ны Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1/
“ОЙР ДОТНЫ ХҮН” /Эрүүгийн хуульд заасан/ гэж тухайн хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3/
Нэмэлт, өөрчлөлт
3Энэ заалтын “бага насны хүүхэд,” гэснийг 2023.12.07-ны өдрийн хуулиар хассан
Энэ хэсгийг 2023.12.07-ны өдрийн хуулиар нэмсэн
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.