Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэх
Шүүхийн практик
Нэр томьёо
5“МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог; /2016.12.01-ны Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1/
“МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР” гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг; /2009.07.09-ны Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гyйцэтгэх тухай хуулийн 3.1.1/
“ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН” гэж аль ч улсын харьяат бус хүнийг; /2010.07.08-ны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.7/
“ГАДААДЫН ИРГЭН” гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг; /2010.07.08-ны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.1/
“ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ” гэж шүүх, прокурор, мөрдөгч энэ хуульд заасан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.25/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.