Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна үйлчлэх
Шүүхийн практик
Нэр томьёо
5“ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН” гэж аль ч улсын харьяат бус хүнийг; /2010.07.08-ны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.7/
“МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог; /2016.12.01-ны Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1/
“ЦЭРГИЙН АЛБА” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг; /2016.09.01-ны Цэргийн албаны тухай хуулийн 3.1.1/
“МОНГОЛ УЛСЫН ХИЛ” Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна. /2016.12.28-ны Монгол Улсын хилийн тухай хуулийн 4.1/
“ГАДААДЫН ИРГЭН” гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг; /2010.07.08-ны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.1/
Нэмэлт, өөрчлөлт
3Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.